“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулах уг наадмыг 297 сая төгрөгийн төсвөөр зохион байгуулж буй аж. Наадмын талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн томоохон зорилтод Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн том төв болох зорилго тавьсан. Улаанбаатар хот Зүүн хойд Азидаа төдийгүй дэлхийн түүхэн нийслэлүүдийн нэг учраас цаг агаарын таатай нөхцөлд дотоод, гадаадын жуулчдад зориулан энэхүү наадмыг зохион байгуулж байна” гэдгийг онцлов.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн