Зуны ханиад зовиур ихтэй гэж ярьдаг шүү дээ. Хэт халуунд хүйтэн ус ундаа уух, хүйтэн бороонд цохиулж даарч хөрөх, машины эйр кондейшн зэргээс ханиад хатгаа авах, хоолой загатнаж, залгихад хөндүүрлэн хоолой сөөх зэрэг нь ихэсдэг.

ШАЛТГААН

Нийтлэг тохиолдох шинж нь ханиадны өвчин, гүйлсэн булчирхайн үрэвсэл эсвэл амны хөндийн үрэвсэл үүсдэг. Хоолойн эсэргэнэ, хоолойн сахуу гэх мэт хүнд өвчин нь хоолойн өвчинг үүсгэх магадлалтай. Хүндэрсэн улаан хоолойн үрэвсэл нь хоолойн өвчинг бий болгодог. Хөнгөн туссан ханиад, хоолойн өвчинг гэрээр эмчилж болдог. Гэхдээ өвчний шинж нь 2-3 хоногт сайжирч эдгэрэхгүй бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Үүний эсрэг юу хийж болох вэ?

Шингэн ихээр уух хэрэгтэй. Ургамлын цай, шар цай эсвэл халуун лимон нь маш сайн нөлөөтэй бөгөөд, ингэснээр удапгүй хоолойн өвчин арилдаг. Гэтэл хүүхэд эдгээр уух зүйлүүдэд тийм ч дуртай биш байдаг ба ханиадны үед бага шингэн уудаг. Халуун, хүйтэн шингэний алийг нь ууж байгаа нь тийм ч чухал биш гагцхүү уух нь л чухал байдаг. Багалзуур хоолой дээр загатнахад шингэнийг ихээр уувал хоолойн салст бүрхэвч чийгшдэг ба ханиадны вирус нь үржих нь бага байдаг. Мөн гэрийн нөхцөлд эмчлэх өөр арга бий.

Жишээ нь: Хоолойгоо бүлээн давстай усаар ороох. Үүнд цайны халбаганы 4-ны нэгээр давсыг халуун усанд хийн хоолойгоо орооно. Мөн хамба шарилж болон шар цайгаар орлуулж болдог. Ихэнх хүмүүс хоолойн өвчнийг намдаах зорилгоор хоолойгоо битүү ороодог. Алчуурыг халуун бүлээн усанд норгож хоолой дээрээ тавиад гадуур нь хуурай алчуураар бооно. 30-45 минут боолтоо авалгүй байлгана. Халуун усанд орсны дараах хөлөргөх эмчилгээ нь их үр дүнтэй. Хөл эсвэл хоолойгоо үргэлж дулаан байлгах хэрэгтэй.

 Эх сурвалж: “Эрүүл мэндийн жор” сонин

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн