“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд ажилласан иргэдийг цалинжуулна

Гурав дахь жилдээ хэрэгжүүлж буй “Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд “Монголын Улаан загалмайн нийгэмлэг”-ээс  шарилж түүх ажилд идэвхтэй оролцож байгаа бүлгийн  ахлагч нарыг урамшуулах юм байна. Иймд иргэд аж ахуй нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалжээ. Мөн шарилж нь тоосоо шөнө гөвдөг тул өдрийн цагаар цэвэрлэгээгээ хийхийг байгуулга болон иргэдэд зөвлөж байгаа юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хог хаягдал, ногоон байгууламжийн чиглэлээр хамтран ажилладаг зургаан төрийн бус байгууллага хороо, дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах аж. Түүнчлэн аж ахуй нэгжүүдийн цэвэрлэгээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч нар хяналт тавихаар болжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн