Айлын гэр дайрч хоёр хүн хөнөөн, гурван хүн гэмтээсэн хэрэг энэ сарын 1-нд Төв аймгийн Өндөрширээт суманд гарлаа. Иргэн Б-ийн гэрийг тус сумын Хайрхан багийн иргэн 57 настай Р “Ниссан Фамили” маркийн автомашинаараа мөргөсөн байна. Энэ үеэр гэрт байсан таван настай хүүхэд, 43 настай нэгэн хүний хамт газар дээрээ амиа алдаж, гэрийн эзэн, эзэгтэй нарын гурван хүн гэмтжээ. Айлын гэр дайрсан Р согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан талаар нутгийнхан нь мэдээлж байна.