УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Ерѳнхий сайд У.Хүрэлсүхэд Турк улсын иргэний талаар үүсээд байгаа асуудлаар мэдээлэл авах асуулга тавилаа.
Тэрбээр асуулгадаа “Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Бүгд Найрамдах Турк Улсын иргэн Вейсел Акчай гэгчийг өнөөдөр өглөө 2018 оны долдугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг, цирк орчимд байрлах гэрээсээ гараад явж байхад нь саарал өнгийн “Альфард” маркийн Монгол Улсын дугаар бүхий автомашин хүч хэрэглэж авч явсан талаар мэдээлэл тараад байна.
Гадаадын иргэн харъяатын газрын мэдээллээр, БНТУ-ын иргэн Вейсэл Акчай нь Монгол Улсад амьдарч байх хугацаандаа гэмт хэрэг, зөрчил гаргаж байгаагүй бөгөөд хамгийн сүүлд 2018 оны тавдугаар сард Монгол Улсын хилээр орж ирснээс хойш гараагүй байгаа. 2019 оны аравдугаар сар хүртэл оршин суух зөвшөөрөлтэй юм байна.
Дээрх иргэнийг хулгайлан авч явсан үйлдэл нь урьдчилж бэлдсэн үйлдэх гэх таамгийг манай улсын цагдаагийн байгууллага гаргаж байгаа нь гадаадын тусгай алба монгол Улсад мөрдөн шалгах тусгай ажиллагаа явуулсан байж болзошгүй үйлдэл болжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх бөгөөд эрх чөлөөг хамгаалах нь манай төрийн үүрэг мөн. Иймд танаас дараахь асуудалд нэн яаралтай мэдээлэл авах шаардлагатай байна. Үүнд:
1. Ерөнхий сайд таны шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг Тагнуулын Ерөнхий газар Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал Бүгд Найрамдах Турк Улсын иргэн Вейсэл Акчайг хүч хэрэглэн авч явах талаар мэдэж байсан эсэх, хэрэв урьдчилан мэдэж байсан бол БНТУ-ын тусгай албатай ямар нэгэн байдлаар хамтран ажилласан эсэх,
2. Хэрэв манай улсын Тагнуулын Ерөнхий газар дээрх үйл ажиллагааг мэдээгүй бол яагаад гадны тусгай албад манай улсын нутаг дэвсгэр дээр тусгай ажиллагаа явуулж, хүний эрхийг зөрчсөн ноцтой үйлдэл гаргах нөхцөлийг бүрдүүлэв, яагаад уг үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоох арга хэмжээ аваагүй талаар,
Хэрэв БНТУ-ын тусгай алба манай улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулж, Монгол ТУркийн хамтарсан сургуулийн захирал Бүгд Найрамдах Турк Улсын иргэн Вейсел Акчайг хулгайлсан бол энэ үйлдэл нь хүний эрхийн маш бүдүүлэг зөрчил бөгөөд Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд гутаасан ардчилсан нийгэмд байж болзошгүй үйлдэл мөн тул Ерөнхий сайд та дээрх асуудлын талаархи мэдээллийг нэн яаралтай ирүүлнэ үү. Хүндэтгэсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ” гэжээ.
3 comments
ЭРДЭНЭ ЦЭРГИЙН АЛБА ХААЖ БАЙХДАА ХҮН АЛСАН НЬ ҮНЭН ЮМ УУ? ӨӨРӨӨС НЬ ХАРИУ СОНСМООР БАЙХ ЮМ.
Та нар монгол хүний эрх зөрчигдөж тэр байтугай амиа алдахад ингэж дуугардаг билүү. Эсвэл та нарын пиар уу. Гадны хүний төлөө улс орон даяараа ямар их санаа тавьдаг болоо ьэ
Эрдэнэ та бичиж буй зүйлийнхээ утгыг ойлгодоггүй юмуу? Та өөрөө юу хийж яваадаа анхаарач. 500 гаруй Алтан гадас одон тарааж шагнаж байхдаа үнэн зөв,Үнэлгээний талаар бодож байвуу? Ийм л хүн нам удирдаад байхаар яаж АН нэр хүндтэй байх вэдээ.