Гэрлийн гялбаа сааруулагчийг үнэгүй нааж өгч байна

2018-07-27 17:191min0
gerek

Шөнийн цагаар үйлдэгдэж байгаа ослын 60 хувь нь гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийн нөлөөллөөс үүдэлтэй байдаг гэдгийг Замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлдэг.  Харанхуй үед хэт хурц гэрэл нь жолоочийн хүүхэн хараанд нөлөөлж 10 орчим секунтын турш юу ч харах боломжгүй болгодогтой  холбоотой юм. Өчигдрөөс эхлэн Замын цагдаагийн албанаас буруу талдаа жолооны хүрдтэй автомашинд зориулагдсан гэрлийн гялбааг сааруулагч, олон улсад хэрэглэхийг зөвшөөрөгддөг “anti lights”-ыг зарим нэг автомашинд үнэгүй нааж өгч байгаа аж. Энэхүү наалт нь гэрлийн тусгалын гялбуулах хэсгийг байхгүй болгодог эерэг талтай юм байна. Мөн гэрлийн гялбааны талаар жолооч нарт хэрэгтэй инфографик бүхий мэдээллийн зурагт санамжийг тарааж байгаа гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй