АНУ-ын Ерөнхийлөгч Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер нар 240-740 сая доллароор хэмжигдэх хөрөнгөтэй гэнэ. Тэдний хөрөнгө орлогын мэдүүлэг Цагаан ордны бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хамт албан ёсоор нийтэд ил болсон байна.
Иванкагийн хувцас дизайн, үнэртэн үйлдвэрлэлийн бизнес 50 сая, “Trump International Hotel” зочид буудалд эзэмшдэг хувь 5-25 сая доллароор үнэлэгддэг ба Кушнер, Иванка нар 2016, 2017 оны эхээр 195 сая долларын орлого олжээ. Үүний нэлээд хэсэг нь хөрөнгийн худалдаанаас орсон байна.
Тус улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажилласан хэн боловч ажиллаж эхлээд хөрөнгө орлогоо мэдүүлдэг байна. Харин нийтэд ил болсон дээрх албан ёсны жагсаалтад Ерөнхийлөгч Д.Трамп болон Дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн хөрөнгө, орлого ороогүй гэнэ.