2018-07-27 12:241min01

Ганцхан өдрийн бороонд урссан замын будаг “Жоби”-гийн бүтээгдэхүүний чанар муу гэдгийг баталлаа

boroo

Гэрэлт гудамжны замыг шатрын хөлөгний хэлбэртэй будсан нь өчигдөр орой орсон бороонд урсаж, арилсан билээ. Үүнтэй холбоотойгоор уг замыг будсан будгийг нийлүүлсэн “Жоби” худалдааны төвийн Ерөнхий менежер Б.Чингис нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрээр: “Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Улаанбаатар хотынхоо аль нэг газрыг тохижуулах саналаа хотын даргад тавьсан. Хотын дарга үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд бидний саналыг хүлээн авч цэг зааж өгсөн нь Гэрэлт гудамж байж таарлаа.
Уг ажилд улсаас, нийслэлээс ямар ч зардал гараагүй. 100 хувь өөрсдөөсөө хөрөнгө гаргаж энэ ажлыг хийсэн. Манай компани Монгол Улсын анхны замын тэмдэглэгээний будаг үйлдвэрлэгч болж байгаа. Үүнийгээ бэлгэдээд хотынхоо нэг хэсгийг будаж тохижуулах санал тавьсан” хэмээв. Өөрөөр хэлбэл “Жоби” компаний зардаг будаг чанар муутай болохыг тус компанийхан өөрсдөө баталж орхилоо. “Жобби” нь УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяагийн компани юм.

1 сэтгэгдэлтэй

  • Монгол

    2018-07-28 01:09 at 01:09

    Урсаад алга болсон бол аштай юу даа. Аймаар утгагүй юм хийсэн байсан. Бүр баярлаж байна. Олон хүн дүргүйцлээ илэрхийлсэн байсан. Олон түмний эрүүл мэдээр тоглосон зүйл байлаа. Бурхан өөрөө аяндаа зохицуулаад өгчээ.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй