Цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдрөөс эхлэн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 хүртэл үргэлжилнэ. Цэцэрлэгийн цахим элсэлтийг өнгөрсөн жил зохион байгуулахдаа шинээр цэцэрлэгт явах хоёр настай хүүхдүүдийг бүртгэж байсан бол энэ жил 2-5 насны бүх хүүхдүүдийг бүртгэнэ. Мөн өнгөрсөн жил цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулна. Энэ жилээс эхлэн цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, баталгаажуулалт цахим хэлбэрт бүрэн шилжиж байгаа юм. Элсэлтийн үйл явц “цахим элсэлт”, “цахим бүртгэл” гэсэн үндсэн зарчмаар явагдана.
Цэцэрлэгийн цахим бүртгэл 2018 оны 7 дугаар сарын 25-ны 09:00 цагаас эхлэн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 23:59 хүртэл үргэлжилнэ.
Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ. 2013-2015 онд төрсөн 3-5 настай хүүхдийг бүртгүүлэхдээ хамрах сургах тойргийн цэцэрлэг шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд бүртгүүлэх боломжтой юм. Хяналтын тоо гэдэг нь тухайн насны ангилалд зарлагдсан сул орон тоог хэлэх бөгөөд тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг хяналтын тоо цахим хуудаст ил тодоор байрлуулах юм.
Бүртгүүлэхдээ: https://tsetserleg.ulaanbaatar.mn системд орж хүүхдийнхээ регистрийн дугаар болон доор нь гарч ирэх нэг удаагийн түлхүүр нууц үгийг бичиж нэвтрэн орно. Нэвтэрч орсны дараа таны хүүхдийн мэдээлэл, оршин сууж байгаа хаяг, хамрах сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ. Хүүхдийн хаягийн мэдээллийг нягталж шалгасны дараа холбогдох гар утасны дугаар оруулж бүртгэлийн дугаар авах ногоон товч дээр дарах юм. Мөн эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ хаягийн зөрчлөө зайлшгүй арилгасан байх шаардлагатай юм.
Таны бүртгүүлсэн гар утасны дугаарт бүртгэлийн 5 оронтой тоо очих бөгөөд тус дугаарын бүртгэлийн дугаар гэсэн хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажлаа” гэсэн хариу мэдэгдэл гарах юм.