Сэлэнгэ аймгийн Мандал суманд хус модыг шатааж утаагүй түлш гаргах гэнэ. Энэхүү хус мод шатааж утаагүй түлш гаргах ажлыг “Нармон” ХХК хийх гээд бэлтгэл ажилдаа аль хэдийнэ оржээ. Тус компани хус модоо шатаах тогоо бариад эхэлсэн аж. Нэг тогоонд 5 тонн хус мод шатаах юм байна. Харин нутгийн иргэдийн хувьд энэхүү ажлыг эсэргүүцэж эхлээд байна.
Нармон ХХК-ийн эзэн Хүрэлбаатар нутгийн иргэдтэй уулзахдаа “Надад аятайхан газар өгөөгүй, хогийн цэг зааж өгсөн. Би аль нэг намын гишүүн биш. Би төрчихсөн бизнесмен хүн. Би ашиг бодож энд ирээгүй. Миний шатаагаад гаргасан нүүрсийг Улаанбаатар хот уруу авна гэдэгт эргэлзэж байна. Нийслэлд утаагүй түлш хэрэгтэй байгаа. Хэрэв хийсэн түлшийг минь нийслэлийнхэн худалдаж авахгүй бол би шатна. Та нар хяналтаа тавиад ойгоо цэвэрлээд модоо аваад ирж болно. Харин манайхаас нэг ч хүн ой мод уруу явахгүй. Өвөл, зунгүй ажиллана. Би та нарт орлого оруулах гэж ирсэн. Хусны нүүрс болон утаагүй түлшийг гаргана. Би ч гэсэн та нартай адилхан үүнийг яаж хийхийг мэдэхгүй. Урд хөршөөс мэргэжилтэн авч ирж хийнэ. Борлогдох юм бол бид баярлах ёстой” гэж хэлжээ.
Утаагүй түлш хийх нэрээр хус модыг дуусгах вий
Нармон ХХК–ийнхан үнэхээр ой цэвэрлэж, нутгийн иргэдийг орлоготой болгох уу? Эсвэл нутгийн иргэдийг хуурч ашиг хонжоо олох гэж байна уу? Өөрсдөө хийж чадахгүй зүйлээ яагаад хийх гээд зүтгээд байгаа вэ? Энэ компанид хус модоор утаагүй тулш хийх зөвшөөрлийг хэн олгов? Энэ мэтээр маш олон асуулт урган гарч ирлээ. Гэвч хариулт нь тун бүрхэг, тодорхойгүй.
Тус компанийн эзэн Хүрэлбаатарын хэлж буйгаар нутгийн иргэдээр хус модоо зөөлгөж, өөрсдөө нэр цэвэр үлдэх гэж байна хэмээн хардах хүн олон байна. Нутгийн иргэдийг ажил орлоготой болгох нэрээр байгаль орчин сүйтгэж болох уу?
Хус мод дэлхийн хэмжээнд ховордсон модны тоонд ордог бөгөөд тэр ховор төрөл нь зөвхөн манай оронд л ургадаг гэдэг. Энэ ховордсон модоор түлш хийх нь зөв үү? Үнэхээр утаагүй түлш хийе гэвэл тооцоо судалгаатай өөр олон арга бий. Яагаад заавал эрдэмтэй, эрдэнэтэй хус мод гэж? Үүнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын удирдлагууд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Утаагүй түлш хийх нэрээр хус модыг дуусгах вий.
Хус модны насжилт 60-70 жил байдаг бөгөөд үр жимсээ 8-15 настайгаас өгч эхэлдэг
Хус модны насжилт 60-70 жил байдаг бөгөөд үр жимсээ 8-15 настайгаас өгч эхэлдэг юм байна. Хус мод нь 5 сарын эхээс дунд хүртлэх хугацаанд өөрийн бүтэн жилийнхээ идэш тэжээлийг нөөцөлдөг. Хүний эрүүл мэнд ач их ач тустай.Тухайлбал, Хусны шүүсийг жил бүрийн хавар 5 сарын 1-20ны дотор цаг агаарын байдлаас шалтгаалан хусны гүйдэл эхлэхээс дуусах хугацаанд бэлтгэж авдаг. Шүүсийг авахдаа модыг гэмтээхгүйгээр хусны гадна талын цагаан үйсийг хурц хутгаар 1-2см орчим гүн зүсэж шүүсийг гоожуулан цорго, тосгуурын тусламжтайгаар тосож авдаг юм. Шүүсийг авч дууссаны дараа хусыг гэмтээхгүйн тулд цоолсон нүхийг бөглөж тосон будгаар будаг. Нэг хуснаас 2-3литрээс их шүүс авахгүй байх нь чухал. Хэрэв хэт их шүүс авах буюу хэт гүн зүсэж модлогийг гэмтээх нүхийг бөглөхгүй шүүсийг гоожуулж орхивол уг хус үхэх учир хянуур болгоомжтой хандах ёстой. Иймээс бид хус модыг амьдаар нь ашиглах, хэрэглэх нь илүү үр өгөөжтэй гэдгийг сануулмаар байна.
1 comment
ytaagui tulsh gej uy bdag um ene ondor unetei tulee mod avah baitygai honogiin hoolni mongogui humss uygaa avdag um ard tumen bidniig teneg gej doromjilj iim um hiij mongo ygaaj idej yyj bhaar ard tumend tohirson zeel olgoj baishin oron syytstai bolgoj toviin shygamtai holbon aminii syyts barih erhii ni neej ogoochee lyivarchidaa