Германы шигшээ багийн хагас хамгаалагч Месут Озил дахин хэзээ ч өөрийн багтаа тоглохгүй гэдгээ мэдэгдлээ. 2014 онд болсон хөл бөмбөгийн ДАШТ-д тус улсын шигшээ багийг түрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн түүнийг энэ удаагийн ДАШТ өндөрлөсний дараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхснаас болсон аж.
М.Озилийн мэдээлснээр Германы шигшээ баг ДАШТ-ий хасагдах шатны тоглолтод багтаж чадаагүй үеэс эхлэн түүнийг Туркийн цагаач хэмээн “алагчилж” эхэлжээ. Энэ тухай тэрбээр “Тэрбээр, “Герман ялахад би Герман хүн, харин ялагдахад цагаач болж хувирлаа” гэж цахим сүлжээндээ нийтэлжээ. Мөн Германы шигшээ багийг ивээн тэтгэдэг компани дэлхийн аваргад зориулсан сурталчилгааны ажлаас түүнийг хассан талаар тэрбээр мөн дурджээ.
Озил бол Лондоны “Арсенал” клубын тоглогч бөгөөд өнгөрсөн улиралд тэрбээр 35 тоглолтонд оролцохдоо 5 гоол оруулж, 14 оновчтой дамжуулалт хийсэн байна. Тэрбээр 2014 оны дэлхийн аварга бөгөөд үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд 90 тоглолтонд оролцохдоо 23 гоол оруулж, 40 удаа оновчтой дамжуулалт хийжээ. Тэрбээр Германд шилжин суурьшсан Турк цагаачийн гэр бүлд төрж өссөн юм. Түүний өнгөрсөн тавдугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хамт авахуулсан зураг нь шүүмжлэлд өртөхөд хүргэсэн юм. Учир нь Р.Т.Эрдоганы улс орноо удирдах дэглэмийг германчууд шүүмжилжээ. Харин Озил энэ тухай “Энэ зураг нь улс төр болон сонгуультай ямар ч холбоогүй бөгөөд төрөлх улсынхаа өндөр албан тушаал бүхий хүнийг хүндэтгэн хамт зураг авахуулсан төдий юм” хэмээн тайлбарласан байна.
2 comments
Эрт орой хэзээ нэгэн цагт бүгд л үхдэгээс хойш цагаач нтр гэж алагчлах ямар хэрэг байнаа. Новш гэж
Turkruuge zail