2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Үүр, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Ерөө, Туул, зүүн хажуугийн Барх, Эг, Балж, Хэрлэн голын дунд хэсэг болон Хангай нурууны Орхон, Увс нуурын савын Түргэн зэрэг голын усны түвшин өмнөх өдрөөс 10-55 см нэмэгдэж, Чигж, Хархираа, Хариг, Баруунтуруун, Бэлтэс, Балж, Ховд, Буянт, Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-40 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 30 см даван тус тус үерлэж байна.
Ирэх өдрүүдэд хур бороо элбэг байхтай уялдаад жижиг гол хуурай сайраар уруйн үербуух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом өсөж үерлэх магадлал өндөр тул хот суурин газрын үерийн далангаар ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Мөн түүнчлэн дээр дурьдсан голууд болон гол мөрний дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.