Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2000 гаруй иргэн хандсан байна. Амралтын өдрүүдэд тусгай комисс гаргаж хагалгаанд орсон тохиолдол хүртэл гарсан гэдгийг тус төвийн төвийн Хүлээн авах, Яаралтай тусламжийн эх эмч Т.Отгонболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Эдгээр гэмтсэн хүмүүсийн ихэнх нь хөдөө орон нутагт аялал зугаалгаар явах үедээ аваарь осолд орж, хүнд зэргийн гэмтэлтэйгээр хандсан байна. Мөн баярын үеэр аянганд цохиулсан нэг иргэнийг сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ. Одоогоор биеийн байдал нь ямар байгаа талаар тодорхой мэдээлэл алга байгаа аж.
3 comments
Аянгын хамгаалалт нь яасан юм бол? Хот болон хотын ойролцоох зуслангуудын аянгын хамгаалалт ямар байгааг шалгаж байх ёстой төвшинд нь байлгах талаар санаа тавидаг газар нь ямар газар байдаг тэр газар нь яагаад ажлаа хийхгүй байгаа юм болоо. Хариуцлага тооцох хэрэгтэй.
Тэгээд хүн болгон аянгын хамгаалалт зүүж явах уу хахаха
Мэдээг өөрсдөө сурвалжилж олоод мэдээлэх ёстой байх. Энд тэндхийн мэдээ хуулж тавиад хуулан бичигч шиг л харагдаж байна. Үүнийг хэн ч чадна