2018-07-19 09:161min02

Г.Сарангэрэлд 8 хүртэлх жилийн хорих ял төлөвлөжээ

sarangerel

Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд  холбогдох хэргийн шүүх хурал маргааш Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт товлогджээ.  БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хар тамхи, мансууруулах бодисыг биедээ нуун хилээр нэвтрүүлэх гэж оролдсон түүний гэм буруутай нь тогтоогдвол 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноож магадгүй юм байна.

Г.Сарангэрэлийг  дөрөвдүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө А, Э, А нарын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан юм. Тэрбээр өмнө нь буюу 2014 онд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар мөн л мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэргээр нэг жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан билээ. Тухайн үед Хуульзүйн сайд асан Г.Тэмүүжинтэй нэр холбогдож дуулиан тарьсан гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй.

2 сэтгэгдэлтэй

  • ЗӨВ

    2018-07-19 10:29 at 10:29

    ТЭГВЭЛ ТААРНА. ДАВАРСАН ХҮҮХЭН. НИЙГМЭЭР НЬ ШОУДЧИХ ЮМАА. НИЙГЭМД МУУ ҮЛГЭР ҮЗҮҮЛДЭГ ЭНЭ МЭТ ЗАЛУУС, ХҮҮХНҮҮДИЙГ ХАТУУ ЧАНГА ЯЛЫГ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.

    Хариулах

    • Зочин

      2018-07-19 11:54 at 11:54

      Буруу зөрүүг бүү шүүмжил, бусдын хэрэгт бүү оролц гээд байна шүү дээ.
      Чамтай чамгүй болдог юм болдгоороо л болно. Чи ингэж өвчигнөөд яах вэ.
      Өөрийнхөө аз жаргал, амьдралд санаа тавьж явбал барав ккккдд

      Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй