Төгс бие галбиртай болохыг хүссэн ихэнх хүмүүс хоолны дэглэм барьж, хөлсөө гартал дасгал хийснээр хүссэн үр дүндээ хүрдэг гэж үздэг. Гэтэл өдөр бүр дасгал хийж, хүссэн амттанаа хориглох нь тийм ч үр дүнтэй биш гэвэл та итгэх үү?
Холливуудын од Шакира, Сара Жессика Паркер тэргүүтэй нэрт хүмүүсийг дасгалжуулдаг фитнессийн багш Анна Кайзер йога, бүжиг, плиометрик (үсрэлт) болон хүчний дасгалаар мэргэшсэн нэгэн. Тэрбээр “Эрүүл хооллолт төлөвлөж, амттай, дуртай зүйлээ хэтрүүлэлгүй идэх маш чухал. Би “дэглэм” гэдэг үгнээс татгалздаг. Дэглэм бол хэсэгхэн хугацааны л зүйл. Багахан өөрчлөлт хийгээд түүнийгээ урт хугацаанд барих нь зүйтэй. Фитнесс бол амьдралын хэв маяг, харин зөв хооллох бол тэр хэв маягийн суурь нь. Нүүрээ хөхөртөл дасгал хийгээд ч эрүүл, амттай, сэтгэл ханамжтай хооллохгүй бол хүссэн өөрчлөлтөө олж харахгүй. Мөн хоёр дахин их хичээллэх хэрэг гарна” гээд хоёр долоо хоногт дасгалаа өөрчилж, долоо хоногт нэг удаа дасгал хийлгүй өнжиж байхыг зөвлөжээ. Учир нь хүний бие цуцсанаар хавантаж, жин буурдаггүй гэнэ.
3 comments
Арчаагүй тэвчээргүй болохоор жингээ хасаж чадкүүмөө кк яаядөө
Өөрийгөө арчаагүй гэж битгий хэлж байгаарай. Зүрх чинь гомддог юм гэсэн.Жаахан тэвчихэд л Та жингээ хасаж чаднаа. Амжилт хүсье.
huurhun yum bee