БНСУ-д +33 хэмээс дээш аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Тус улс онцгой байдал зарласан бөгөөд хэт халуунаас болж дөрвөн хүн нас барж, 550 гаруй хүн наршиж, хордлогод орон эмнэлэгт хүргэгдсэн гэж бүртгэгджээ.Мөн аагим халууныг тэсч чадалгүй 410 мянган тахиа, 10 мянган нугас, 1000 гаруй гахай гэх мэт фермийн амьтан үхэж үрэгдсэн байна.
Нийт 370 мянга гаруй мал хорогдсон нь /3.7 сая ам.доллар/ хүрэх хэмжээний гарз хохирол амсаад буйг холбогдох албаныхан мэдээлжээ. Цаг уурын байгууллагаас болон Онцгой байдлаас ойрын өдрүүдэд хэт халуун үргэлжилж зарим газраар +36 хэм хүрэхийг анхааруулжээ. Тиймээс ард иргэдийг гадуур гарахдаа халуун наршихгүйн тулд нарны тос, нарны шил, малгай, шүхэр , урт ханцуйтай цамц өмсөн хэт халуунд наранд удаан явахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн байна.
1 comment
ядахдаа зөв бичээд сурчихаасай