Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай албан бичиг илгээлээ.
Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай албан бичигт:
“Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүн “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын” зэрэг авлига, албан тушаалын томоохон асуудлууд Авлигатай тэмцэх газарт очоод замхран дарагддаг, тус газрын дарга Х.Энхжаргал авлигатай тэмцэх үүрэг бүхий төрийн тусгай байгууллагын хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” бүхий албан бичгийг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ирүүллээ.
Миний бие ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон, анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрийн бодлогыг хандуулах зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлан очиж уулзсан.
Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралын хүндрэл бэрхшээлээсээ илүүтэй нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллага маш муу ажиллаж байгааг шүүмжилж, Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг солин, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүнтэй шударга ажиллуулах шаардлага тавьж байгааг Улсын Их Хуралд уламжлан, бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилох саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч хууль зөрчин хаацайлсаар өнөөг хүрч байна.
Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан ахиц дэвшил, өмнө хүрсэн амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болсныг иргэдийн эсэргүүцэл шүүмжлэлээс гадна олон улсын байгууллагын судалгаа дүгнэлт бүрэн харуулсан. Үүнтэй Улсын Их Хурлын гишүүд санал нэгдэж ээлжит бус чуулганаар тусгайлан хэлэлцэх санал гаргаж байгааг дэмжих нь зүйтэй юм.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн санал болгон шаардаж буй дээрх асуудлаар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулшгүй шаардлага байна гэж үзэн өөрийн саналыг үүгээр хүргүүлж байна.Судлан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэжээ.
8 comments
салаавч өгнө биз
Ган хийж дуграхгүй, гар хөдөлгөх завдалгүйгээр айл гэрийн хулгайч,хүний гарын үсэг хугайлдаг,охид хүүхнүүдийг хүчинддэг гаруудыг нам дарвал зохилтой. Их удаж л МАН ярагчин зангаа гаргалаа,сурамгай хийлээ гээд Ц,Оюунгэрэл ярзайгаад телевизийн суваг бүрээр л хэдхоног гарна биз. Бас Баттулга АНУ-ын хэвлэлд ингэж гарсан байна гээд шууданч Оюунгэрэлийг авчирч өгсөн” Вашинготон пост “сонины тасархайг толгойг нь доош харуулж бариад их хурлын индэрт гарна л даа. Тэр хамаагүй бид чинь бүрэн эрхт хууль зүйтэй улс.Америкт өөрт нь хийх,шийдэх асуудал хангалттай бий
chi nii bondgor t tarhi bis us bidag bololtoi hagas galzuu tegej oortoo tegej oilgoj bolno
ene unen yu m bn aa neeree tegej oilgoj bolohnee …mian
zov salaavch og ooriinh tomor zamiin 700say iig yah ve ene odoo boltol eronhiilogch bolonoo oilgoogui zuudelj bn geed untaad bigaan bishuu bid neg iimerhuu l yum songondoo esvel ter ZIK taigaa haaltiin geree hiihihsen yum boluu ene d oor hiih ajil algadaa eronhii hun guia
Ээлжит бус хурал заралдаг юм бол хэлэлцэх асуудалд нь Төмөр замын гэх 267 сая доллорыг үргүй зарсан болон Оюун-Эрдэнийн хүчингийн хэрэг, хүний гарын үсэг дуурайлган зурж АНУ- д явуулсан гэх мэт эдийн засгийн болоод ёс зүйн биежсэн гэмт үйлдлүүдийг ярьж тохирох зэмлэлийг нь өгөх хэрэгтэй байна. Хууль бус үйлдэл хийсэн хэн боловч ерөнхийлөгч,ерөнхий сайдаас эхлээд хуулийн өмнө тэгш байх зарчимтай. Яриа төдий биежиж ажил болоогүй “60 тэрбум” гэгчийг хэдэн жил дамжин эгзэгтэй үеийг хүлээж байгаад гаргаж тавьдаг асуудлаас чухал асуудлуудыг эхлээдп нэг талд гаргаж цэг тавьяа аа
Нямдорж энхжаргал хоёрыг зайлуулж эрдэнэтийн 49 хувь,хоёр ерөнхий сайд,төмөр зам, баярцогт, оффшорчдын хэргийг дарагдуулан бүдгэрүүлэхэд өөрийн талын хүн тавих сонирхол ерөнхийлөгч болон АНынхан санаархаж байна гэж ойлгогдох боллоо ерөнхийлөгч та амлалтаа биелүүлээч 60 тэрбумын асуудлыг шийдэх нь зөв
Зөв шүү Ц. Нямдорж 25 жил худлаа ярилаа