Архангай аймгийн долоон сум, Өвөрхангай аймгийн хоёр суманд малын гоц халдварт өвчин дэгдсэн тул хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Шүлхий өвчинтэй холбоотойгоор 11 үхрийг устгалд оруулсан бөгөөд шүлхийтэй малаа нуусан малчдад Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, мөнгөн торгууль ногдуулж байгаа аж.
Түүнчлэн Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 08 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан “Мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулан, хүн, малын зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөнт хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.
2 comments
ХИЧНЭЭН ШҮЛХИЙТЭЙ МАЛЫН МАХ ХУУШУУР БОЛСОН БОЛОО?
халуунд гардаггүй өвчин гээ биз дэ. Арай дэндүү юмаа. Малчид малыг нь төр хүртэл анхаарч, иргэд өвөл тусламж өгч байхад өөрсдө хариуцлагатай байх хэрэгтэй ш дэ. Урьдчилан сэргийлэх вакциныг нэхэж байж хийлгэх хэрэгтэй, халдварт өвчин гарсан айл болон хариуцсан малын эмчид өндөр хариуцлага тооцох хэрэгтэй. Тэгэж байж л хаана хаанаа хариуцлагатай болно.