Энэ жилийн наадам сүхбаатарчуудын хувьд өнгөтэй байлаа. Шинэхэн харцага, начин төрж, шилмэл хүлгүүд нь ч улсын наадамд уламжлал ёсоороо одтой байв. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраар овоглосон бөх төрийн их баяр наадамд түрүүлж, УЛСЫН АВАРГА болоодхов, баярлууштай.
Харин миний хувьд “ирээдүйн” аварга Н.Батсуурийг зарлах бүрт Сүхбаатар аймгийн ОБГ-ын нэр хамт дуудагдаж байгаа нь анхаарал татаж, тус байгууллага ЯАГААД Увс нутгийн залууг өөрийн нэр дээр барилдуулах болов, энэ шийдвэрийг хэн, хэзээ гаргасан юм бол гэсэн асуултын хариуг хайж эхэлсэн юм.
Наадмын үеэр болон түүнээс хойш уулзсан, ярилцсан Сүхбаатарын хүн бүр л баяр наадмын сонин хачныг хуучлахдаа мөн л энэ тухай ярьж, тааламжгүй хандаж буйгаа илэрхийлж байв. “Энэ бол дээгүүр шийдсэн асуудал. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Увсын гаралтай хүн болохоор Батсуурийг Сүхбаатарын ОБГ-т “шахаж”, нэр дээр нь барилдуулах нэрийдлээр цалинжуулах болсон” гэсэн мэдээллийг ч учир мэдэх хүн шивнээд авсан.
Харин өнөөдөр /2018.07.16/ болсон Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын ээлжит зөвөлгөөний үеэр Засаг дарга Ж.Эрдэнэбаатар мөн энэ асуудлыг хөндөхөд ОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Хоёр жилийн өмнөөс эхлэн Н.Батсуурийг ОБГ-ын бүрэлдэхүүнд гал сөнөөгчийн орон тоон дээр авч, цалинжуулж байгаа, гэхдээ ажлаа хийдэггүй” гэсэн тайлбар өглөө.
“Гал сөнөөгч” аварга маань хошууч цолтой бөгөөд сардаа сая орчим төгрөгийн цалин авдгийг албаны эх сурвалж мөн хэлсэн. Ганц Н.Батсуурь ч биш улс, аймгийн цолтой олон бөх ямар нэг байгууллагын нэр дээр барилдаж, тухайн байгууллагыг сурталчилсныхаа төлөө тодорхой хэмжээний эдийн засгийн дэмжлэг авдаг. Бизнесийн байгууллагын тухайд энэ бол байж болох эрүүл үзэгдэл, маркетингийн нэг хэлбэр л дээ. Харин улсын байгууллага, тэр тусмаа Онцгой байдлын газруудад сурталчилгаа хийх хэрэг юун. Гал, усны аюулд автсан, осол эндэгдэлд өртсөн иргэд ямар ч сонголтгүй бас эргэлзээнгүйгээр тус байгууллагад хандаж, тусламж хүсдэг шүү дээ.
Тэгэхээр хэн нэгэн бөхөд өгч байгаа мөнгөө иргэддээ зориулж, гал түймэр, үер усны аюулаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээ мэдээлэл бэлтгэн түгээж, сургалт явуулж байвал нийгэмдээ илүү хүртээмжтэй, үр ашигтай хөрөнгө оруулалт болох биз ээ.
Нөгөөтэйгүүр ганц бөхөд зориулж байгаа мөнгөө гал, усны аюул сөрж, амь дүйсэн, эрсдэлтэй ажил хийдэг алба хаагчдынхаа ахуй нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж яагаад болохгүй гэж. Сүхбаатар аймгийн ОБГ өнөөдрийн байдлаар нийт 100 гаруй алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Дийлэнх нь залуус бөгөөд нийт алба хаагчийн 20 гаруй хувь нь гэр бүлийн амьдрал зохиосон хэдий ч өрх тусгаарлаж чадалгүй, эцэг эхийнхээ гэрт толгой хоргодож эсвэл айлын хажуу өрөө түрээслэн амьдарч байна. Тэгвэл ганц бөхөд зарцуулж байгаа 12 сая төгрөгөөр цоо шинэ, таван ханатай таван гэр худалдан авч, жилдээ төдий тооны гэр бүлийг орох оронтой болгож болох юм. Эсвэл жилдээ нэг өрхийн орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийг ч шийдвэрлэх боломжтой. Өнөөдрийн байдлаар тус аймагт орон сууц м.кв нь 1-1.2 сая төгрөгийн үнэтэй байна. Тэгэхээр 40м.кв талбайтай байрны урьдчилгаа 12 сая төгрөг болж байгаа юм. Байрны урьдчилгаа, гэр байг гэхэд орон нутагтаа амьдарч буй нэг ч гэсэн залууг ажлын байртай, орлоготой болго л доо. Эсвэл цалин авч байгаа бөхчүүдээрээ ажлыг нь хийлгэ.
Энэ бол ганц Н.Батсуурь гэдэг бөх эсвэл зөвхөн сүхбаатарчуудын асуудал биш. Улсын хэмжээнд хэдэн арваар тоологдох бөх онцгой байдлын газруудад “бүртгэлтэй”, сүүлийн хоёр жилийн дотор 51 бөх “ажлаасаа халагдсан”, гэсэн хэдий ч дахиад өчнөөн бөх “ажилласаар байгаа” гэх мэдээлэл ч байна. ОБГ-т “данстай” үлдсэн бөхчүүдээс Г.Эрхэмбаяр аварга, Д.Батболд харцага гэх мэт цөөн тооны залуус албаа нэр төртэй хашиж байгаа бол дийлэнх нь ажил хийх нь байтугай харъяалагдах байгууллагадаа ч үзэгддэггүй, сул цалин авч байдгийг энэ салбарынхан дээр, дооргүй л ярьцгаах.
Эрийн гурван наадмын нэг болох бөхийн барилдаан бол яах аргагүй монголын уламжлалт соёлын нэг мөн. Энэхүү соёлын өвийг тээж, уран, хурц барилдаанаараа наадамчин олноо баясгаж байдаг бөхчүүдээ манай ард түмэн хэзээнээсээ л хайрлан, хүндэтгэж ирсэн. Давахад нь, шөвгөрөхөд нь, үзүүрлэхэд, нь түрүүлэхэд нь өөрөө барилдсан юм шиг л чин сэтгэлээсээ баярлаж, уухайлан дэмждэг. Гэвч энэ их хайр, хүндэтгэл, итгэлийг даадаг нь хэд билээ дээ. Начны найраа, допинг, холбооны удирдлагуудынх нь хэрүүл тэмцэл гээд муу явдалтай нэр холбогдох нь цөөнгүй.
Эцэст нь хэлэхэд, хэдий соёлын өв тээж буй ч гэлээ нийгэмд тодорхой баялаг бүтээдэггүй бөхчүүдийг хэдий хүртэл эрхлүүлэх вэ. Бөх, хурдан моринд байгаагаа барьдаг хэрнээ оюун ухааны уралдаан тэмцээнд амжилт гаргаад ирсэн хүүхэд залуусаа олигтойхон урамшуулж дэмждэггүй, эрдэмтэн судлаачдын санал, санаачилга, инженер техникчдийн шинэ бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар дорвитой алхам хийдэггүй, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа ч төлбөрийн чадваргүйгээс эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа ядарсан иргэнээ хайхардаггүй төр засагтай байгаа цагт МОНГОЛ хөгжинө гэдэг ЭРГЭЛЗЭЭТЭЙ. Хандлагаа л өөрчилмөөр…
/Үргэлжлэл бий/
Э.Ирэхбаяр
Эх сурвалж: https://www.facebook.com/irekhbayar.erdenebal.9
18 comments
ЁСТОЙ ҮНЭН, НҮДИЙГ ОНООД ХЭЛЖЭЭ
Увс гаралтай тусгаар санаатай нөхдийн хоолны газраас хоол унд авах, зарсан бараанаас авахаа болчихооч. Халх энэ тэр гэж балайраад ил далд идэж уух нь ихэдсэн бага ястанг байранд нь тавих болжээ. Орлого ашиг бүү оруул. Тэгэж байснаас халхуудаа дэмжье. Орлоготой болог.
ene hurtelh tsalingaa butsaagaad ogchoosei, tsalintai bohchuudiin ihenh ni uvsiin sdanuud bdg
Нутаг усаараа талцахаа болих хэрэгтэй. Нийлж эвтэы байж монгол улс оршин тогтноно. Сүүлийн үед бие биенээсээ нутаг усаар нь доромжлохоо боль. Бүгд монголын сайхан нутаг. Увс сүхбаатартаа гол биш. Бөхчүүдийн сул цалинжуулдаг асуудлыг хөндсөн зөв.
Энэ нэг дөрвөд ястай Увс аймгийн гаралтай Монгол залуу бөхөөр түрүүлж аварга болсоноос болж их л баалуулж байна . Буриад залуу, захчин залуу эсвэл торгууд залуу, өөлд ястай монгол залуучууд улсын баярт түрүүлж болохгүй гэсэн үг юм уу . Хатуу үнэнийг хэлэхэд манай халхууд тэгж байгаад их жижиг юмаар хөөцөлддөг, хүн муутай хүмүүс шүү .
Харин тийм. Бүгд л монголчууд шүү дээ
БАГАНУУРЫН УУРХАЙН ДАРГА НЬ БАЛСАНДОРЖ ГЭЖ УВСЫН НӨХӨР БАЙСАН УВСЫН БУМБАЯР ЗААНЫГ БАГАНУУРЫН УУРХАЙН БӨХ БОЛГООД БАС Л СУЛ ЦАЛИНЖУУЛААД ЯВДАГ БАЙСАН. УВСЫНХАН ШУНАЛ БАС АРАЙ ШҮҮ
Монгол Улс чинь оюунаа дээдэлдэг эрдэмтэн мэргэдээ шүтдэг шинэ технологи инноваци хөгжүүлдэг улс биш ээ бяр чадал хэрүүл тэмцэл биеийн хүч бөх морь 5 хошуу малаа шүтэж амьдардаг нүүдэлчин улс шүү дээ тэгэхээр Батсуурь болон бусад бөх нэртэй нөхдүүд энд тэндээс сул цалин авах 9 давж түрүүлээд 4 өрөө 11 өрөө байрууд, 200, 570 ланд, бэлэн сар их мөнгөөр шагнуулах нь зөв шүү дээ сэтгүүлчээ БИД БЯР ЧАДАЛ БӨХ ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ 5 ХОШУУ МАЛАА ШҮТЭЖ АМЬДАРСАНААРАА ДЭЛХИЙД ГАЙХУУЛНА ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ МОНГОЛ ГАЙХАМШИГ МОНГОЛ УХААН МОНГОЛ УЛАМЖЛАЛ МАНДТУГАЙ
Бөхчүүдийн энэ сул цалин хөндсөн д баярлалаа арай аймаар юмаа,Увсыхан энэ манай нутаг энэ манай гол гэж ярихаа болих хэрэгтэй энэ үзэгдэл бага газар ч ажиглагддаг улс орноо хуваах сонирхолтой бол монголын минь газар шорооноос увсынхан бүгд гарцгааж тусгаар улс болох хэрэгтэй,Монголоо гэж байвал олон юм ярихаа болио????????Арай аймаар байдаг шүү УБ хотын нүх сүв бүхэнд ажиллаж амьдарч байж битгий хагалган бутаргахюм бүү ярь,
Бөхчүүдийн энэ сул цалин хөндсөн д баярлалаа арай аймаар юмаа,Увсыхан энэ манай нутаг энэ манай гол гэж ярихаа болих хэрэгтэй энэ үзэгдэл бага газар ч ажиглагддаг улс орноо хуваах сонирхолтой бол монголын минь газар шорооноос увсынхан бүгд гарцгааж тусгаар улс болох хэрэгтэй,Монголоо гэж байвал олон юм ярихаа болио????????Арай аймаар байдаг шүү УБ хотын нүх сүв бүхэнд ажиллаж амьдарч байж битгий хагалган бутаргахюм бүү ярь,
Зарим нэг бөх нэртэй бүдүүлэг соёлгүй амьтад хий цалин авдаг аа больж буцааж өгөх хэрэгтэй .Юу хийсэн гэж тэр вэ.тэд хэний төлөө барилддаг юм бэ.Жинхэнэ бөх, жинхэнэ ёс жудагтай монгол эр хүн Бат эрдэнэ аварга, Эрхэмбаяр аваргаар л дуусах шив дээ.
Энэ дэндүү юмаа ажил хийж байж л цалин авдаг биздээ.бөхийг тэнд шахаж сул цалин өгдөг хөдөлмөрийн хууль зөрчигч нарыг шүүхэд өгөх улсыг хохиролгүй болгох албан тушалаа урвуулан буруу үйл ажиллагаа тай даргыг ажлаас нь халж хохирлыг нөхөн төлүүл.Онцгой байдал галаар далимдуулж маш их хандив авсан шүү тэр хандивын мөнгийг эд нар бас цусалсандаа Даш царайлсан шуналын дэвнүүд генералынх нь араас шоронд нь хий х хэрэгтэй.баахан өндөр цол хэргэмтэй цагаан гартан дарга нар байх юм онцгой байдлынхан цагдаагаасаа чилүү хангамжтай бололтой
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ХИЙ ОРОН ТОО ГАРГАН 2 ЖИЛ ГАРУЙ ТӨСВИЙН МӨНГӨӨР ОГТ АЖИЛЛААГҮЙ ХҮНИЙГ ЦАЛИНЖУУЛЖ УЛСАД 25 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ЭНЭ ХЭРГИЙГ ШАЛГАЖ МЭДЭЭЛЭХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
Алдрын бүх бөхчүүд бас адил цэргийн ангиас сул цалин авдаг энийг болих хэрэгтэй.Дэндүү үрэлгэн бна.Төр засаг анхаарах цаг нь болсон.Төсвийн мөнгө хэмнэн гэж худал ярьж байхын оронд энэ махан толгойтой усан гүзээтэй мэдлэг боловсролгүй бөхчүүд эднийг зүгээр ингээд тэжээгээд байх ямар хэрэг бнааа.
татвар төлөгчдийн мөнгөөр энэ тарган гахайнуудыг сул тэжээдэгээ болих нь зөв шүү. ихэнх тохиолдолд Хууль зүйн яамны харъяа байгууллагууд ийм шахааны гахай тэжээж төсвийн мөнгө үрж байгаа. бодвол 400 саяын машин авхуулж унадаг мэнгэтэй сайдтай нь холбоотой биз ээ. Шудрага л баймаар байна шүү. Хэн нэгэн гал сөнөөгч аавын хүүгийн авах ёстой цалинг цагдаа зоддог нэг “увс хүн” улаанбаатараас зүгээр аваад байх нь ариун ёс уу?
estoi neg uneniig gargaj tavilaa daa. Tuilaas bayrtai bn. Mash ih demjij bn. Oorsdoo tsalingaas ni abdag l baij taaraa daa. Niigmiin daatgaliig. bas eruul mendiin geh met daatgaluudiig ni toldog l bh daa ain?
ЭНЭ Ч ЯАХАВ ДЭЭ. ЭНЭ НӨХӨР АЗ ТҮШИЖ НЭГ Л УДАА ТҮРҮҮЛЛЭЭ… ИРЭХ ЖИЛ БАЙНД Ч БАЙХГҮЙ. 2-ын ДАВААНД БУДАА БОЛНО…. кккк
төрийн болон төрийн өмчит болон орон нутгийн өмчит байгууллагууд бөхчүүдэд сул цалин өгдөгөө болих хэрэгтэй. Автобусны компанийн захиралаар Бумбаяр гэдэг бөхийн эхнэр Одонтунгалаг гэж эмэгтэй болсоны дараа Увсын олон бөхчүүд тэндээс цалин авах болсон