Монголбанк энэ оны эхний таван сарын байдлаар 4.95 тонн алт худалдаж аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 73 кг-аар их буюу 1.5 хувиар өссөн дүн аж.
“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сандаа” аяныг өнгөрсөн сараас эхлүүлсэн. Аян таван сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд аж ахуйн нэгж, иргэд олборлосон алтаа Төв банк болон арилжааны банкинд худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилготой. Мөн бичил уурхайчдын гар аргаар олборлон баяжуулсан экологийн цэвэр алт буюу эко алтыг олборлох үйл ажиллагааг дэмжиж цаашлаад валютын нөөцийг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор энэ оноос Эко алт экспортлох ажлыг эхлүүлээд байгаа аж.
Лондоны үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,642,85 төгрөг байна