Он гарсаар тус аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий, галзуу, малын цусан халдвар гэх өвчлөлүүд гарсан байна. Шүлхийгээр таван сумын долоон голомтонд 29 өрхийн 310 үхэр, 50 хонь, 86 ямаа, 94, гахай өвчилж, уг мал, амьтныг зориудын устгалд оруулсан юм.
Үүнтэй холбогдуулан 16 сумын 140 гаруй мянган үхэр, 8811 толгой бог мал, 26 гахайг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 291,2 мянган тун вакцинд хамруулжээ. Мөн галзуу өвчнөөр өвчилсөн гурван үнэг, нэг чоно, нэг нохойг болон зургаан суманд гарсан малын цусан халдварт өвчнөөр өвчилсөн 19 толгой малын тус тус устгалд оруулсан байна.