“Хүүхдийн байцаагчийн” орон тоог цомхотгосноос хойш хүүхэд гэмт хэрэгт өртөх, үйлдэх нь эрс нэмэгджээ. Сүүлийн 3 жилийн байдлаар 3633 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4574 хүүхэд гэмт хэргийн золиос болсон байна. 2017 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулсан хэлэлцүүлгийн мөрөөр Цагдаагийн төв байгууллагад Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгж байгуулагдсан бөгөөд өргөжүүлэн нийслэл, орон нутгийн цагдаагийн газруудад ийм нэгж байгуулах, орон тоо төсвийг гаргаж өгөх хэрэгцээ шаардлага бий.

Хүүхэд гэмт хэрэгт ихээр өртдөг цэгүүдийг камержуулах, үүний тулд Засгийн газрын 2017 оны 312 тоот тогтоолыг хэрэгжүүлж, Хүүхэд хамгааллыг сайжруулахад шаардагдах төсвийг гаргах, нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг Төрийн тэргүүний хувиар албан ёсоор та бүхэнд хатуу анхааруулан хэлж байна.

By updown

6 thoughts on ““Хүүхдийн байцаагчийн” орон тоог цомхотгосноос хойш гэмт хэргийн тоо нэмэгджээ”
  1. Яацан төр засаг гэхээрээ ийм мулгуу байдаг юм бэ. Хүүхдийн тотодголгүй бүх зүйлийг устгаж, хүүхдийн төлөө ерөөсөө анхаарал тавихгүй юм. Энэ нь 2 талтай томчууд баячуудын хүүхдүүд үргэлж хамгаалалтай орчинд эсвэл гадаадад байдаг болхоор амьдралын бодит хүчирхийлэлийг ерөөсөө ойлгохгүй. 2т хүүхдийн төлөө ямар нэгэн хөрөнгө зарцуулахад өөрсдөд нь мөнгө идэх завшаан олдохгүй учир нүдэн балай явдагт оришдог. Тэнгэрээс та бүгдийн хүүхдийг харж байгаа шүү. Бидний татвараас идсэн хулгайлсан мөнгөөрөө бага ч гэсэн хүүхдийн төлөө юм хийгээрэй буянчинь үр хүүхэдэд чинь хүртэх болно шүү.

  2. Цомтголоос болсон гэвэл тэрүүн шиг худал зүйл байхгүй Ажлаа хийдэггүй хийё гээд мэдлэг чадвар нь хүрэхгүй юмнууд дүүрэн байна Голдуу арын хаалганы тэнэгүүд бас авилга авах сонирхолтой

  3. tatvariin mongiig yaval duusgaj oron too nemhev gesen bodoltoi humuus baih um aa ajilj chadahgvi bol ajlaa og hiih hun zondoo huleej bna

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн