Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гуравдугаар сарын 25-наас тавдугаар сарын 30-ны хооронд хүнсний компаниудад шалгалт хийжээ. Шалгалтын явцад нийт 148 төрлийн хүнсний бүтээгдэхүүн шинжилгээнд хамруулсан байна.
Нийт 148 дээжнээс 5 буюу 3.3 хувь нь эерэг үзүүлэлтэй гарсан бөгөөд үүний 4 буюу 80 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 1 буюу 20 хувийг бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ. Багануур дүүргийн Баяжих хүнсний мухлагт худалдаалж байсан, “
Хос ивээл” ХХК-д үйлдвэрлэсэн “Аянчин” хагас утлагат хиам, “Аягын нуур” ХХК-ийн Намуун мини маркетад худалдаалж байсан “Зочин хүнс” ХХК-ийн Аянчин хагас утлагат хиам, Тансаг зайдас, “НИК” ХХК-ийн мини маркетад худалдаалж байсан, “Очир дагинас” ХХК-ийн нарийн хагас утлагат хиам зэрэг бүтээгдэхүүнүүдэд нян судлалын шинжилгээгээр бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их, мөн Эмээгийн дэлгүүр хүнсний мухлагт худалдаалагдаж байсан,
БНХАУ-д үйлдвэрлэсэн Маракко нэрийн хүнсний бүтээгдэхүүнд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ. Зөрчил гаргасан этгээдүүдэд 1.3 сая төгрөгийн шийтгэл оногдуулж зөрчлийг арилгалаа гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.