Хар тамхичдыг цаазаар авах ялын тогтоолыг сурагчдын өмнө уншчээ

БНХАУ-ын Хайнань мужийн Кюунгшан дүүргийн шүүх хар тамхи худалдаалдаг хоёр залуугийн цаазын ялыг өчигдөр сурагчдын өмнө уншсан байна. Уг тогтоолыг 300 хүний өмнө танилцуулсан бөгөөд орон нутгийн удирдлагын заавраар Юүлонг сургуулийн захиргаа сурагчдаа авчирсан нь энэ аж. Тэднийг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх маш том ухуулга сурал болно гэж багш нар үзсэн байна.
Хар тамхи худалдаалсан Чай Ликун болон Хуанг Зхэнеэ нарыг цаазын ялаар шийтгэх шүүхийн шийдвэрийг олон нийтэд зарласны дараа гэмт хэрэгтнүүдийг тэр дор нь шууд цаазын ял гүйцэтгэх газар аваачин буудан хороожээ. Хятад улс ад шүүх байгууллагынхан олон хүний өмнө цаазын ялын тогтоол унших нь түгээмэл биш бөгөөд өмнө ганц нэг удаа л ийм арга хэмжээ зохион байгуулж байсан аж. Энэ явдалыг хүний эрхийн эрхийн “Amnesty International” байгууллага болон хэвлэл мэдээллийнхэн эсэргүүцэж оршин суугчдыг айлгах гэсэн энэ мэт үйлдлээ таслах зогсоохыг шаарджээ.