Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд болон үе үеийн залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх цаашлаад Дэлхийн нийтэд Монгол үндэсний хувцасны чамин загварыг гайхуулах энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж ирсэн түүхтэй билээ. Энэ бол “Дээлтэй Монгол” юм.

Жил ирэх тусам наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж өдгөө гадаад дотоодын 10 мянга гаруй иргэд оролцох болсон.

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ долдугаар сарын 10-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй уг арга хэмжээний үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, хурсан олонтой хамт тойрон бүжиж, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөөгөөр зочлох боломжтой.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн