2018-06-28 10:061min00

Нөхрөө хөнөөсөн 19 настай охины ялыг хөнгөрүүлж 5 жил болгов

gerlelt

Суданы шүүх нөхрөө хөнөөсөн хэргээр цаазын ял сонсоод байсан 19 настай охинд өршөөл үзүүлж таван жил хорих болгон өөрчилжээ. Өсвөр насны охин Нора Хуссейн өөрийг нь хүчиндэхийг завдсан 35 настай нөхрийнхөө аминд хүрсэн нь ийн цаазын ял сонсоход хүрчээ. Охины эцэг  нас барсан нь гэр бүлийнхээ шахалтаар хүчээр хүнтэй гэрлэх шалтгаан болсон аж. Өөрөөр хэлбэл, түүнийг албадан гэрлүүлжээ.

Хуссейн 2017 оны 5-р сараас хойш шоронд хоригджээ. Өнгөрсөн тавдугаар сард түүнд цаазаар авах ял оноосон аж. Хөөрхий охинд “Эмнести интернэйншл” тэргүүтэй олон улсын байгууллагууд туслахаар тэмцэж, 400 мянга гарй хүний гарын үсгийг цуглуулсны үр дүнд уг шийдвэрийг өөрчилж чаджээ.