Хүүгийн аминд хүрсэн эмийн санг хааж нээхдээ хөлөөрөө түлхсээр өдийг хүрсэн гэв

Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дахь “Дэлгэр” төвд байрлах “Эко шинэс” эмийн сангийн үүдэнд II сургуулийн сурагч, есөн настай А амиа алдсан. Уг эмийн сангийн ажилтан цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгчээ.
Тэрбээр хэлэхдээ “Хаалганд хүрэхэд цахилгаан цохидог байсан.Тиймээс хаалгыг нээж, хаахдаа хөлөөрөө түлхсээр өдийг хүрсэн” гэжээ. Тус эмийн сангийн гэрэлтүүлэгний утас доош унжиж төмөр хаалганд хүрсэн байсан тул ийм золгүй явдал болсон.
ийн бяцхан хүү үрэгдсэн золгүй явдал болсон бөгөөд хүү 231 вольтын хүчдэлд цохиулан амиа алдсан хэмээх урьдчилсан дүгнэлт гарсан байна.