Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий F хэсгийн хоёр тоглолт энэ шөнө /2018.06.27/болж, хасагдах шатанд өрсөлдөх хоёр багаар БНСУ болон Швед улсын шигшээ багууд тодорч Герман, Мексикийн шигшээ багуудыг гэрт нь буцааж энэ удаагийн ДАШТ-ий хамгийн том шуугианыг дэгдээлээ.
Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд БНСУ, Германы шигшээ багийн тоглолт болж, “Герман машин”-ыг Өмнөд солонгосчууд 2:0-ээр хожиж германчууд нутаг буцахаар боллоо.
Энэ хоёр багийн тоглолтод германууд 90 минутын турш олон удаа оролдлогууд хийж өрсөлдөгчийнхөө хаалга руу цөөнгүй цохилт хийсэн солонгосын хаалгач маш сайн хамгаалж гоол оруулах боломж олгосонгүй.
Харин нэмэлт 6 минутад БНСУ-ын Ким Юнь Гван болон Сун Хин Мин нар дараалан гоол оруулж /90+6/ энэ ДАШТ-ий хамгийн том дуулианы эзэд боллоо. ОХУ-д аваргаа хамгаалахаар ирсэн Германы шигшээ баг тун муу тоглож, анх удаагаа шөвгийн 16-д үлдэж чадалгүй нутаг буцахаар боллоо.
Харин энэ тоглолттой зэрэгцэн Швед, Мексик улсын шигшээ багуудын хэсгийн сүүлийн тойргийн тоглолт энэ үдэш Екатеринбург хотод болж Шведын шигшээ баг 3:0-ээр хожиж, хасагдах шатанд үлдлээ.
Энэ тоглолтын 50 дахь минутад Людвиг Аугустинссон /Классон Викторын дамжуулалтаар/ анхны гоолыг оруулсан бол 62 дахь минутад Гранквист Андреас хоёр дахь гоолыг хийсэн. Харин 74 дэх минутад Мексикийн Альварес Эдсон авто гоол хийж шведчүүд 3:0-ээр ялалт байгууллаа.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
2 comments
Хөөш . Муухан бичээч ээ. Буруу мэдээгээ зас. Солонгос хасагдсан
Солонгос , герман хасагдаж мексик , шведүүд хасагдахад орсон ш дээ.