Сүхбаатар сумынхан наадам тэмдэглэхгүй

Үндэсний их баяр наадам болоход цөөн хоног үлдлээ. Энэ өдрүүдэд аймаг, сумдын наадам тэмдэглэх хуваарь гараад буй. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумынхан баяр наадмаас татгалзав. Тус сумынхан ирэх сарын 5,6-нд баяр наадам, сумынхаа 81 жилийн ойг тэмдэглэхээр товлосон байсан юм.
Учир нь нутгийн иргэд баяр тэмдэглэх мөнгөө нутаг орныхоо хөгжил дэвшил бүтээн байгуулалтад зарцуулсан нь дээр гэдэг санал гаргасныг өчигдөр ЗДТГ, Засаг даргын дэргэдэх зөвлөл хуралдаад ийн шийдсэн аж. Уг нь бол тус сумынхан аймгийнхаа наадмыг өргөн тэмдэглэдэг уламжлалтай билээ.