Нийтийн тээврийг ухаалагжуулах ажлын хүрээнд автобусны зогсоолд электрон дэлгэц байрлуулж эхэлжээ. Одоогийн байдлаар, “Hunnu Mall”-их дэлгүүр, Офицеруудын ордны, Таван шарын автобусны буудлууд зэрэг гурван цэгт дэлгэц байршуулан, туршилтын мэдээлэл цацаж буй юм.
Түүнчлэн ТҮЦ, дэлгүүр байхгүй, автобусны картын үйлчилгээ үзүүлэхгүй байгаа байршлуудад үйлчилгээний цэг байгуулахаар Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүсэлт өгсөн байна. Дашрамд дуулгахад, Нийслэлд нийт 900 орчим автобусны буудал байдаг. Судалгаагаар 500 цэг байхад хэрэглэгчийн эрэлтийг хангана гэж тооцсон байна.