Төв аймгийн Музей анх 1951 онд байгуулагдснаасаа хойш хоёр удаа томоохон урсгал засварт оржээ. Хэдий засварт орсон ч өвөлдөө маш хүйтэн түүхийн ховор нандин өвийг хадгалахад хүндрэлтэй байдаг талаар холбогдох хүмүүсээс хэлж байна.
1958 онд Орон нутгийн төсвөөр 770 хавтгай дөрвөлжин метр талбайд музейн том хэмжээний шинэ барилга бариулж дотоод төхөөрөмж, зохион байгуулалтанд маш их өөрчлөлт хийгдсэн байна. Жилээс жилд үзмэрээ нэмэгдүүлсээр түүх, байгаль, ан амьтан, шашин, үйлдвэр, хөдөө аж ахуй, орчин үеийн урлаг зэрэг найман булан зохион байгуулагдан өөрийн аймгийн түүхийн болон соёлын дурсгалт зүйл, ард түмний аж амьдрал, орчин үеийн ололт амжилтыг олон түмэнд харуулж чадахуйц үзмэртэй болжээ.
Одоогоор аймгийн Төв музей, 1972 онд Богд хан уулын Манзуширын аманд байгуулагдсан Байгалийн музей, 1992 онд байгуулагдсан шашны Сэрүүн лаврин музей, 1993 онд байгуулагдсан Угсаатны зүйн музей гэсэн салбаруудтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 1956 онд аймгийн хөдөө аж ахуй, үйлдвэрийн бүтээгдэхүүн голчлон 100 гаруй үзмэртэй үйлдвэр, ХАА-н үзэсгэлэн гаргаж 1957 онд тусгай байр гарган өгч кабинетаас олон түмэнд үйлчлэх ажиллагаа тогтмолжиж иржээ.
Дээрх асуудлаар аймаг орон нутгийн удирдлагуудад хүсэлтээ хүргүүлсэн, музейн барилгын асуудлыг ирэх оноос шийдвэрлэх хариу өгсөн талаар ч тайлбарлалаа. Төв аймгийн музей нь Орон нутгийг судлах кабинет нэртэй анх 1951 байгуулагдаж 1966 оноос Орон нутгийн судлах музей болон өргөжиж, 1991 оноос Төв аймгийн музей болсон байна.