Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туул голын дагуу алба хаагчид морьт, завьт эргүүлээр ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд завьт эргүүлд цагдаагийн алба хаагчид Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчдын хамт Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хороо Хар усан тохой, Баянзүрх дүүргийн Маршалын гүүрнээс Хан-уул дүүргийн 11, 12 дугаар хороо, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэл маршрутын дагуу иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийн ажиллаж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн