Зүйр цэцэн үг нь тухай үндэстний аж амтдрал, ахуй соёлын бүх хүрээг хамарсан хэлний охь дээж, олон мянган жил шигшигдэн тунгаагдсан эрдэнэсийн сан байдаг. Зүйр цэцэн үгийн талаар хэрхэн тайлбарлаж бичсэнгийг Монгол утга соёл судлаач, доктор Д.Баттогтохын “Монгол үндэснтй хүмүүлжүүлэх сургах ухааны их нэвтэрхий толь”-оос хүргэж байна.
Мэдэхгүй хүн мэлхий шиг, мэддэг хүн эрдэнэ шиг хэмээх энэ зүйр үгийн гол санаа нь мэдлэгийг эрхэмлэсэн утгатай. Гэвч мэдлэг гэдэг зөвхөн мэдэхийн төдий утга биш. Бас чадах, үзэх, туршлагажих, бүтээх гэсэн өөр олон утгын агуулгатай тул утгын давхар задаргаа хийх хэрэгтэй. Энэ зүйр үгэнд өгүүлж байгаа мэддэг хүн, мэддэгүй х үн гэх харьцангүй ойлголт. Чадах, хийх, туурвих үйлдэн бүтээх үйл бүхнийг мэдэх мэдэхгүйн тухай санаагаар илэрхийлжээ.
Монголын сонгодог бичгийн уран зохиолд мэргэн, тэнэг хоёр хүний ялгал ямар их зөрөөтэйг зүйрлэхдээ мэргэн хүний санаа огторгуй мэт дэлгэр мэт мухаг хүний санаа алганы хонхор төдий уйтан гэж харьцуулан дүрсэлсэн байдаг. Энд адилтхуун болж байгаа мэлхий бол Монголын сонгодог уран зохиолд дүрслэгддэг худгийг мэлхий юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин