Нээлтийн үеэр “Южинтек Монголиа” XXК-ийн хамт олны эхний 100 үйлчлүүлэгчдээ үнэгүй бургераар дайлсан нь уг рестораны өмнөх талбайд нэлээд урт цуваа үүсгэжээ. Наран ээсэн бямба гарагийн өглөө уг рестораны нээлтэнд оролцохоор ирсэн иргэд үдээс хойш хүртэл тэвчээртэй дугаарласан.
Зөөлөн бороо шивэрч эхэлсэн ч тэд зорилгодоо үнэнчээр хүлээснээр Lotteria рестораны үхэр, тахиа, далайн гаралтай махтай төрөл бүрийн бургерын Монгол дахь анхны амталгааг хийсэн юм. Нээлтийн урамшуулалд хамрагдсан дээрх үйлчлүүлэгчдийн дараа ч Lotteria Mongolia-гийн эргэн тойрон дахь хөл хөдөлгөөн тасраагүй л байсан.
Дашрамд сонирхуулахад, уг сүлжээ ресторан нь 1979 онд Солонгосын Соганг дүүрэгт анхны салбараа нээсэн түүхтэй. Улмаар Зүүн Азийн Япон, Хятад , Индонез, Вьетнам , Камбож, Мьянмар зэрэг улсад нийт 300-аад салбартай болон өргөжсөнөөс гадна өдгөө Солонгост л гэхэд тус рестораны 1200 салбар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
Хамгийн гол нь, тэд үйлчлүүлэгчдээ болон байгаль орчныг чухалчлан үздэгээрээ олны талархлыг хүлээдэг юм. Тиймээс ч эрүүл хооллолтын соёлыг түгээж байгаагаас гадна байгаль орчинд ээлтэй, дахин ашиглах хүнсний цаасыг ашигладаг байна. Түүнчлэн амт чанартай, хамгийн олон төрлийн цэсийг үйлчлүүлэгчдэдээ санал болгодгоос гадна үйлчилгээний соёл зэрэг олон үзүүлэлтээрээ сүүлийн арван жилийн турш “Brand power” гэрчилгээний эзнээр шалгараад байгаа юм байна.