Өнгөрөгч баасан гаригийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Муратыг гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын 56,47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх прокурорын байгууллагын саналыг дахин ярилцахаар болов. Энэ тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д дахин ирүүлсэн тохиолдолд хэлэлцэх ёстой. Уг асуудлаар маргааш Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахаар товлосон байна. Хуралдаанаар прокурорын байгууллагын саналыг УИХ 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай.
Д.Мурат гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудалтай холбогдуулан тэрбээр “Миний хувьд дуудсан цагт очиж мэдүүлэг өгч байсан. Би гэмт хэрэг хийгээгүй гэдэг нь тодорхой, нотлох баримт ч байхгүй, хэлмэгдэж байна. Та бүхэн зөвөөр асуудлыг шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Мөн харамсч байна.Өнгөрсөн хугацаанд намайг зөндөө гүтгэлээ. Намайг гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх ч шаардлага байхгүй. Би дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгч хуулийн байгууллагаа хүндэлсэн. Хэдий намайг олон түмэн сонгосон ч гэсэн жирийн иргэнтэй л би адилхан. Хуулийн байгууллагын шалгалтад нэг ч удаа саад хийлгүйгээр дуудсан цаг хугацаанд нь очиж байсан” хэмээн тайлбарласан байдаг.
1 comment
Шийдэнэ энэ тэр гэж хичнээн хоног л дүлэгнэх юм,энэ балайг зүгээр л хөөчихөөч