2018-06-22 16:121min013

Дональд Трамп Германы канцлерь руу чихэр чулууджээ

burst

Канадад болж өнгөрсөн Их Долоон гүрний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Германы канцлерь Ангела Меркелийг чиглүүлэн хоёр ширхэг “Starburst” чихэр шидсэн байна. Тэр уулзалтын ширээнээс босч халааснаасаа хоёр ширхэг чихэр гарган ширүү рүү шидэхдээ ” “Май Ангела! Чамд намайг юу ч өгч байгаагүй гэж дараа нь битгий хэлээрэй” хэмээн чанга хэлсэн гэнэ. Үүний дараа уулзалтыг орхиж  бусад удирдагчид хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзан Их Долоогийн уулзалтыг дундаас нь орхин Сингапур руу нисчээ. Уг нь тэр эхэндээ гарын үсэг зурахаар зөвшөөрч байсан аж. Энэ тухай Eurasia Group байгууллагын ерөнхийлөгч Ян Бреммер CBS сувгийн “This Morning” хөтөлбөрт оролцохдоо ярьжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп, Германы канцлерь Меркель нарын харилцаа бүр анхнаасаа сайн байгаагүй. Парисын цаг уурын гэрээ, Ираны цөмийн хэлэлцээрээс АНУ-ыг гарахад Меркель Трампыг шүүмжилж байсан. Дараа нь Европын Холбооны эсрэг АНУ импортын татвар онооход тэд бас зөрчилдсөн билээ.