Тайландын иргэдийн дунд энэ сарын 12-ноос 16-ны хооронд авлига хээл хахуулийн талаар судалгаа хийжээ. Энэ судалгаанд Тайландын иргэдийн тал хувь нь төр, засаг нь тус улсын төрийн байгууллагууд болон хааны хүрээлэл дэх авлига хэмээх тахлыг устгаж чадахгүй гэж боддог гэх дүн гарчээ.
Авлигын хамгийн гол шалтгаан юу вэ гэсэн асуултад 68.35 хувь нь шунал, хувиа хичээсэн байдал, 28.42 хувь нь аудитын систем дэх хуулийн цоорхой байдал, 19.30 хувь нь хэрэг хийсэн хүмүүст хөнгөн ял ногдуулдаг байдал гэсэн бол 14.83 хувь нь бага цалин, эдийн засгийн тогтворгүй байдал гэж хариулжээ.
Иргэдийн гуравны нэг нь авлига нийгэмд хэтэрхий гүн шингэсэн учраас итгэлгүй байна гэж үзэж байгаа аж. Ямар төрлийн авлигын хэрэг хамгийн их анхаарал татаж буй тухай асуухад судалгаанд оролцогчдын 42.03 хувь сургуулийн үдийн хоолны хөтөлбөр, 40 хувь нь сүмийн хөрөнгийг завших, 37 хувь нь бага орлоготой иргэдэд зориулагдах сангийн мөнгийг завших, 21.06 хувь нь төрөөс хэрэгжүүлж буй хэд хэдэн төсөл, 20.68 хувь нь Боловсролын яамны хөтөлбөрүүд гэж хариулсан байна.
1 comment
Монголчууд бас итгэдэггүй мөртлөө байлгаад байх юмаа . Нөгөө эргүүнүүд нь дүрдээ итгэчихээд бас байгаад байх сонирхолтой