Дэлхийд

Хүү нь ээж ааваасаа мөнгө гуйгаад шоронд оржээ

Их Британийн иргэн, 24 настай Мэтью Керлиг эцэг эх нь шүүхэд өгчээ. Тэрбээр эцэг эхээсээ цаг үргэлж мөнгө нэхдэг байсан нь ийм шийдвэр гаргахад хүрсэн байна. Шүүхээс Керлиг бусдад дарамт учруулсан хэргээр 32 долоо хоног шоронд хоригджээ. Гэсэн ч тэр ээж рүүгээ байнга залгаж, шөнө унтуулахгүй (хоногт 30 удаа) мөнгө нэхсээр байсан тул эцэг нь дахин шүүхэд хандсанаар эцэг, эхтэйгээ холбоо барих эрхийг нь таван жилээр хассан байна.

Магистратын шүүхийн прокурор Лиам Хантын хэлж буйгаар хүү нь байнга худал шалтгаан хэлж, мөнгө аваад сурчихсан тул эцэг, эхийг нь ингэж дарамтгүй болгохоос өөр арга байгаагүй гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close