Өмнөд Солонгост 250,000 солонгос иргэн дүрвэгчдийг эх орон руу нь буцаахыг хүссэн өргөдөлд гарын үсгээ зурж, Чежү мужийн засаг захиргаанд хүргүүлжээ. Учир нь дүрвэгсдийг хүлээж авсаар байвал одоогийн Европын улсууд шиг болно гэсэн байр суурьтай иргэд олон байгаа юм байна.
Чежү мужийн засаг захиргаа олон тооны дүрвэгчдэд орогнох байр, хоол хүнсээр тусалж, визгүйгээр тус бүс нутагт тодорхой хугацаанд үлдэх зөвшөөрөл олгодог аж. Тиймээс тус улсад орогнох хүсэлтэй дүрвэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь засгийн газрын “толгойны өвчин” болжээ. Тус мужийн цагаачлалын алба энэ жил маш их ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд он гарснаас хойш 940 гадаад иргэнд хууль ёсны цагаачлалын виз олгосон нь өнгөрсөн жилээс гурав дахин их үзүүлэлт аж. Дүрвэгчдийн ихэнх нь иргэний дайнаар улс орон нь сүйрсэн Йеменчүүд. Тэд Хятад эсвэл Өмнөд Солонгосын өмнөд хэсгийн арлыг чиглэн ирдэг аж.
Өмнөд Солонгост цагаач иргэдтэй холбоотой гэмт хэрэг олон гардаг ба хоёр жилийн өмнө Кенийн дүрвэгч эр Гуанжу дахь хоолны газарт солонгос ажилчныг савхаар амийг нь хөнөөж байсан хэрэг олныг цочроож байсан юм.
1 comment
Манайх энэ олон хятадуудыг вьетнамчуудыг хөөж гаргаачээ аль муу чадваргүй гэмт хэрэгтнүүд нь ирж монголчуудыг яван устгах муу аргаа судалж хэрэгжүүлээд бн. Жишээ нь банана жимс хүнсний ногоо будаа нтрээ судлаад шалгаад үзээрэй аймшгийн шүү