Шарсан тахианы далавч нь энгийн нэгэн түргэн хоол боловч Нью-Йоркийн “The Ainsworth” ресторан тансаг зэрэглэлийн зоог болгожээ. Ингэснээр дэлхийн хамгийн анхны алтаар бүрсэн түргэн хоолны нэг болж байна. Тус ресторан реалити шоуны од, тогооч Жонатан Чебантай хамтран ажилласнаар наргил модны тос, зөгийн баланд бүтэн өдөржингөө дарж зөөлрүүлэн соусаар амталж шарсан, шаржигнасан тахиагаар үйлчилдэг аж.
Мэргэжлийн тогооч нар тахиагаа бэлэн болмогц хүнсэнд хэрэглэдэг алтны нунтаг цацаж, шаргал өнгө оруулдаг гэнэ.
Мэдээж, алтны найрлагатай учир бусад тахианаас харьцангуй үнэтэй. 20 ширхэг тахианы далавч авахад 60 доллар, ганц хундага дарсанд 1000 доллар төлнө. Тахианы махыг гаднаас нь харахад металл шиг хатуу харагдах ч зөөлөн, тансаг амттай гэнэ. Гялалзаж, гялтганасан алтан тахиаг идэхээс ч хайран санагддаг байна.