2018-06-22 11:171min01

Увсынхан хар чавга, алим тариалж байна

uvs

Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас аймагтаа тариалж байгаа жимс жимсгэний нэр төрлийг олшруулах зорилгоор 650 ш алим, 600 ш чавганы суулгацыг хойд хөршөөс оруулж иржээ. Тус аймгийн 18 иргэн аж ахуй нэгж гэрээ байгуулан жимс тариалж эхэлсэн байна. Мэргэжилтнүүд тус аймагт алим, чавганы суулгац ургахгүй байхын зовлонгүй хэмээн үзэж буй юм байна. Суулгац авсан хүмүүст мэргэжлийн зөвлөгөөг цаг тухайд нь өгч байгаа аж.