Нийгмийн даатгалын ерөнхий газраас энэ оныг нийгмийн даатгалын цахим үйлчилгээг хөгжүүлэх жил болгон зарлажээ.
Гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлснээр даатгуулагч та нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, нийгмийн даатгалын сангаас гаргуулсан зардал, төлбөр, нийгмийн даатгалын үйлчилгээ болон нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар мэдээлэл авах боломжтой.
Даатгуулагч бүртгүүлэхдээ: Android (OS) системийн хэрэглэгчид Playstore-оос Iphone (IOS) системтэй хэрэглэгчид APPSTORE-оос “Нийгмийн даатгал” гэсэн түлхүүр үгээр хайж гар утсандаа суулгана.
“Бүртгүүлэх” товчийг дараад овог нэр, регистерийн дугаар, цахимшуудан, утасны дугаараа оруулаад “Бүртгүүлэх хэсэгт дарна. Ойр байрлах нийгмийн даатгалын хэсэгт цахим үнэмлэхтэйгээ очин баталгаажуулалт хийлгэнэ. Бүртгүүлэх цахим шууданд нэвтрэх нууц үг ирнэ.
1 comment
УХААЛАГ ГАР УТАСГҮЙ НЬ ЯАХ БОЛЖ БАЙНА. МЭЙЛ ХАЯГААРАА АВДАГ БАЙСНЫГ ЯАГААД ХААЧИХАВАА? ЮМЫГ ДАНДАА БИЗНЕС БОЛГОЖ ГАР УТАСНЫ КОМПАНИУДЫ ЗАХИАЛГААР ХИЙХЭЭ БОЛИОЧЭЭ.