Нийгэм

Ерөнхий сайд жолооч нарт хатуу сануулга өглөө

Ерөнхий сайдын Дорноговь аймаг дахь албан томилолт өчигдөр/06.21/ Замын-Үүд суманд үргэлжиллээ. Тэрбээр энэ үеэр Замын-Үүд сумын иргэдтэй тус сумын спорт танхимд уулзаж, хилийн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Сумын иргэд Ерөнхий сайд болон Дорноговь аймгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд, аймаг, сумын удирдлагуудад санал бодлоо илэрхийлж, асуулт асууж, хариулт авав.

Сүүлийн өдрүүдэд Замын-Үүд суманд зорчигч, ачаа тээвэр эрхэлдэг иргэдийн дунд “гаальтай машин” хэмээн нэрлэгддэг “УАЗ-469” автомашин эзэмшигч, жолооч нарыг БНХАУ-ын Эрээн хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байгаагаас үүдэн жолооч нар болон хил, гаалийн ажилчид, хэв журам сахиулах цагдаагийн ажилчдын дунд үл ойлголцол үүсээд байгаа талаар олон иргэд ярьж оновчтой гарц, шийдэл гаргахыг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Ерөнхий сайд жолооч нарыг Хятадын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, өнгө, үзэмжээ сайжруулж, зорчигчдын аюулгүй байдлыг хангасан, олон улсын стандартад нийцсэн тээвэр эрхлэхийг уриалж, Зам Тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд ажлын хэсэг байгуулж богино хугацаанд арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Иргэд, жолооч нарыг хилийн зурвас, улсын онцгой бүсэд танхайрахгүй байхыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хатуу анхаарууллаа. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байж, хуулийн хүрээнд ажиллаж амьдрах үүргээ биелүүлж, эс дагаж мөрдсөн тохиолдолд цагдаа хариуцлага тооцож дэг журам сахиж ажиллахыг санууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

12 Сэтгэгдэлтэй

  1. Улс орныхоо хилийг хүндлэх хэрэгтэй. Ардчилсан улс оронд бас хил гаалиа хааж боож эрхээ чөлөө ардчилал гэж хашгирдаггүй байхаа.

  2. ерөнхий сайд сайн байна хэтэрхий анархист болсон улсуудад хариуцлага тооцох хэрэгтэй би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг танхайрч байгаа нь утгагүй асуудал

  3. Зөв шүү, ийм л зангарагтай байх хэрэгтэй. Өөрсдийн буруутай үйлдлээс болж, Монгол улсын хилийг хаадаг тэд хэн юм харин ч зарим нэг хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой. Монголд сахилга хариуцлага, дэг журам гэж үнэхээр алга болж байнадаа.

  4. 69-ний жолоочууд хүний амь бодохгүй 100 юань боддог новшнууд байгаа юм. 20-аар зуунд ч байхгүй төмрийн сэг уначаад Сирийн дайнаас дүрвэж байгаа юм шиг л давхидаг малнууд байгаа юм. Улс орны нэр хүнд байна наадуулаа одоо болиулаад өнгө үзэмжтэй

  5. Хятадын талаас тавьсан шаардлагад өөрийнхөө хилийг хаан жагсаж амьхандаа тэдний шийдвэрийг өөрчлүүлэх гээд байгаа юмаа даа тэнэг бөгөөд гэнэн малнууд.

  6. er ni huuli dvremee barimtlah heregtei zamiin vvdiin 69 oor mongold ongo vzemj hemhersen mashin busad hot aimag sumd er ni yabuulahgvi zamiin vvdiin huuli hyanaltiinhan anhnaasaa dabaruulsanii har gai ldaa

  7. САНУУЛАХ Ч БАГАДАНА. УЛСЫН ХИЛИЙГ ХААНА ГЭДЭГ БОЛ ТОМ ГЭМТ ХЭРЭГ МӨН ТУЛ ЖОЛООЧ НАРЫГ ХАТУУ ШИЙТГЭЖ ДАХИН ИЙМ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ ГАРГУУЛАХГҮЙГЭЭР НЭГ МӨСӨН ТАСЛАН ЗОГСООХ ЁСТОЙ !!!

  8. Тэд одоо айж бн.жижиг жагсаал цуглаанд ч ач холбхолбогдол өгдөг болж.монгол сэрж бгааг мэдэрч бн

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close