Японы баруун хэсгийн Кобе хотын ус түгээлтийн газрын ажилтан удаа дараа өдрийн цайны цагаа 3 минутын өмнө эхлүүлснийхээ төлөө цалингаа хасуулсан байна.
64 настай тус албан хаагч нь сүүлийн долоон сарын турш 26 удаа цайны цаг эхлэхээс 3 минутын өмнө бэлэн хоол авахаар гардаг байсан нь төрийн албан хаагчийн хуулийг зөрчсөн хэрэг гэж тэд үзсэн гэнэ. Энэ асуудлаар интернет орчинд хүмүүсийн дунд олон маргаан үүсээд байгаа бөгөөд тэдний дийлэнх “Энэ нь хэтэрхий амьдралаас тасарсан хэрэг” гэж үзэж байгаа юм.
Тус байгууллагын удирдлагууд өчигдөр энэ тухай мэдээлсэн ба иргэдээс уучлал гуйж, “Ийм алдаа гаргасандаа гүнээ харамсаж байна. Биднийг уучилна уу” хэмээн бөхийн ёсолсон юм.