Энэ сарын 19-нд Яармагийн гүүрний ойролцоо гарсан ослоос болж сурагчид ЭЕШ-аасаа хоцорсон. Тэдэнд өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнэйс” ХХ Нөхөрлөл үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, хуулийн туслалцаа үзүүлхээр болжээ.

Энэ талаар тус нөхөрлөлийн хуульч өмгөөлөгч О.Мөнхболд хэлэхдээ “Одоогоор бидэнтэй холбогдсон эцэг эх, сурагч байхгүй байна. Бидний зүгээс хууль зүйн зөвлөгөө өгч, үнэ төлбөргүй өмгөөлөл хийх болно. Учир нь эдгээр хүүхдүүд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр шалгалтаас хоцорсон бөгөөд Боловсролын үнэлгээний төвөөс дахин шалгалт авахгүй гэж мэдэгдсэн.

Үүнээс болж Үндсэн хуулинд заасан “Ажил мэргэжилээ чөлөөтэй сонгох эрх” зөрчигдөж байна. Боловсролын тухай хууль, Элсэлтийн Ерөнхий Шалтгалтын 2018 оны журам, Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтуудад холбогдуулан Захиргааны хэргийн шүүхээр энэ асуудлыг шийдүүлж, шалгалтын материалыг дахин бэлтгэж, нөхөн шалгалт авах боломжтой” гэлээ.

By updown

2 thoughts on “Ослоос болж ЭЕШ өгч чадаагүй хүүхдүүд нөхөн шалгалт өгөх үү?”
  1. Эм Жэй Эл Атторнэйс” ХХ баяр хүргье.Үнэхээр давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр шалгалтаас хоцорсон нь үнэн шүүдээ нөхөн авах эрх зүйн нөхцөл бүрдэх ёстой.Боловсролын яам энэ асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй шүү.Үр хүүхдүүдийн эрх зөрчигдөх учиргүй шүү.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн