08:00 цагт: ИНЕГ-т автомат, /агаарын/ ажиглалтын “ADS-B” системийг нэвтрүүлэх нээлтийн ёслол болно. Ази, Номхон далайн бүсийн орнуудаас Монгол Улс уг системийг нэвтрүүлсэн анхны орон болох юм.
08:00 цагт: ХНХЯ-ны гадна талбайд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос С.Чинзориг сайдыг огцрохыг шаардаж, эсэргүүцлийн суулт хийнэ.
09:00 цагт: “Баянгол” ресторанд “Сувилахуйн боловсролын талаар баримтлах бодлого, агуулга, арга зүйн шинэчлэл” сувилахуйн багш нарын анхдугаар чуулган болно.
09:30 цагт: “Корпорэйт Конвеншн Центр”-т Монгол Улсад хөдөө аж ахуйн эдийн засгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойн хурал болно.
11:00 цагт: БОАЖЯ-нд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: “Blue Mon” төвд “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
11:30 цагт: “Хөвсгөл” зочид буудалд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв болон БНСУ-ын Дэжон хотын Мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх институтийн хамтын ажиллагааны 10 жилийн ойн баярын хурал болно.
14:00 цагт: “Туушин” зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын Сангийн сайд нарын “Их түмэн хөтөлбөр” зөвлөлдөх уулзалт болно.
14:00 цагт: ХНХЯ-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор “Түгээмэл хөгжил” төвөөс Улаанбаатар-Төв-Дундговь-Өмнөговь аймаг чиглэлийн “TRY MONGOLIA 2018” нөлөөллийн аялалын хаалтын ёслол болно.
Төрийн ордонд 09:00 цагт: УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар УИХ-ын даргад “Эрдэнэс-Тавантолгой” төслийг өргөн барина. 10:00 цагт: УИХ-ын чуулган хуралдана.
14:00 цагт: “Тамхины хэрэглээг бууруулах үр дүнтэй арга зам” уулзалт болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагт: Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хуурамч шатахуун худалдагчид иргэдийг хохироож байгаа талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Оюутолгойг шалгах ажлын хэсгийн зарим гишүүд чуулганы хурлаар Оюутолгойн асуудлыг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан УИХ-ын 76 гишүүний сэтгэц, мэдрэлийг шалгуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлэх болон бусад асуудлаар мэдээлэл хийнэ.