Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Гялгар уутыг хориглов – updown.mn

Гялгар уутыг хориглов

Засгийн газрын ээлжит өнөөдрийн хурлаар нэг удаагийн уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргалаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын /БОАЖ/-ын сайд Н.Цэрэнбат “0,035 мм-ээс нимгэн сав баглаа боодлын зориулалтаар хэрэглэгддэг хальсан уутыг хориглож байна. Энэ бол байгальд хамгийн хор хөнөөлтэй. Ингэснээр цаашид байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа бүх эх үүсвэрийг хязгаарлах бодлогоо эхлүүлж байна. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавина. Нөгөөтээгүүр, жил орчмын өмнөөс энэхүү шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа. Арван сарын өмнө мэдэгдэж байгаа учир одоо байгаа нөөцөө дээрх хугацаанаас өмнө дуусгах ёстой’  гэлээ.

Засгийн газраас гаргаж буй тогтоолд Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг импортлох, үйлдвэрлэхийг хориглож байгаа юм байна.

One thought on “Гялгар уутыг хориглов

  1. zochin 2018-06-20 14:43 at 14:43

    BUUZNII TSAASAN JIGNUUR

    Хариулах

zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн