Дэлхий дахин хөл бөмбөгөөр амьсгалж байгаа энэ өдрүүдэд алдарт “Vogue” сэтгүүл Russia-2018-ын хамгийн стиллэг, хамгийн “cool” хөл бөмбөгчдийг нэрлэж байна. Учир нь дэлхийн аваргад оролцож буй тамирчдын бараг тал хувь нь барууны алдартай клубүүдэд олон саяын гэрээгээр тоглодог баян залуус байгааг мартаж болохгүй. Мэдээж тэд мөнгөтэй, баян залуус юм чинь брэндийн хувцас, чамин эдлэлээр гангардаг нь дамжиггүй. Бас дээр нь тэдний этгээд, загварлаг үсний засалтыг дурдахгүй өнгөрч болохгүй.
Нэг. Германы шигшээгийн Жероми Боатенг. Өндөр үнэ бүхий 650 гаруй чамин гутлын цуглуулгатай гэх энэ залуу Virgil Abloh, Supreme, Balenciaga, Balmain брэндийн хувцаснуудаар гангарах дуртай нэгэн. Гэхдээ тэр өөрөө брэндээр гангарахаас гадна Америкийн алдарт рэппер Жэй Зигийн Roc Nation брэндийн хувцас, хэрэгслүүдийг олон сая ам.долларын гэрээгээр сурталчилдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Германы Байерн Мюнхен клубын тоглогч энэ залуугаас онцлох өөр нэг зүйл бол түүний сольж зүүх дуртай олон гайхалтай нүдний шилнүүд гэнэ.
Хоёр. Францын шигшээгийн Пол Погба.
Сүүлийн саруудад охидын харцыг улам ихээр татах болсон Погба өмнөхөөсөө илүү загварлаг болсоор байгаа. Dolce Gabbana, Gucci, Yeeze, Supreme, LV, Givenchy-ийн тод өнгөтэй, өвөрмөц загвартай хувцаснуудаар гоёх дуртай Погбагийн сүүлийн үед сольж өмсөх дуртай болоод байгаа хачин содон пүүз, кэтнүүдийг түүний фэнүүд нь “Погсваг” хэмээн өхөөрдөн нэрлэдэг болжээ. Францын шигшээгийн гол нүүр царай болоод буй Погбаг заримдаа эрэгтэй хүн гэхэд хэцүү стилиэр хувцаслаж байна гэсэн шүүмжлэл ч гарах болжээ.
Гурав. Испанийн шигшээгийн Хектор Беллерин.
Испанийн шигшээ болон Арсеналь клубын баруун жигүүрийн хамгаалагч энэ залуу загвар зохион бүтээгчдийн анхаарлыг дээд зэргээр татдаг нэгэн. Түүнийг хөл бөмбөгчин болоогүй байсан бол өөрийн агентлагтаа аваад эрэгтэй модель болгочих юм сан хэмээн зарим дизайнерууд ам алдсан удаатай. Анх Арсенальд ирэхэд нь багийн андууд нь бүгдээрээ түүний хувцаслалтыг шүүмжилдэг байжээ. Харин одоо бол тэр Gucci, Yeeze, Supreme-ээр гангарахаас гадна тусгай захиалгаар хийлгэсэн загварын хувцас өмсдөг ганган залуу болсон учраас түүнийг шүүмжлэх хүн европын загварын ертөнцөөс л лав гарахгүй гэж хэлж болно.
Дөрөв. Францын Калиан Мбаппе.
180 сая еврогоор зарагдаж дэлхийн хамгийн үнэтэй мөртлөө хамгийн залуухан хөл бөмбөгчнөөр шалгарсан энэ залуу бас л бусдаасаа дутахгүй загварлаг, стиллэг хөвгүүн юм. Цэл залуу 19 настай түүнийг Hugo Boss-ын болон тэмээний ноосон, мөн тэнгисийн цэргийн хүрэмнүүдээр гангарах дуртайг нь хөл бөмбөгийн фанатууд сайн мэднэ. Мөн өөрийнхөө өмсөх дуртай сникерүүд дээр неон хуулга нааж, гэрэлтдэг болгон өөрчилж, улмаар түүнийгээ бусдад түрээслүүлж холион бантан хутгадаг гэдгийг нь европын шар хэвлэлүүд аль хэдийнэ олон нийтэд ил болгосон.
Тав. Бельгийн Марауане Феллайни.
Бусад баян хөл бөмбөгчдийн нэгэн адил Hugo Boss, Supreme, Gucci гээд алдартай брэндүүдээр гангарах дуртай энэ залуугийн од нь энэ жил гийж Манчестер Юнайтедийн дасгалжуулагчтай олон саяын ашигтай гэрээг байгуулсан юм. Феллайнигийн гэрэл зургийг байнга дарах дуртай гэрэл зурагчид сүүлийн үед түүнийг Нью-Йоркоос гаралтай эрчүүдийн алдартай брэнд GQ-ийн хэт өндөр үнэтэй хувцаснууд өмсөх болсныг онцолж байна. Энэ зурагнаас түүний дагуулж яваа найз бүсгүй нь ч мөн адил ямар ганган, үнэтэй хувцас өмссөнийг харж болно.
Зургаа. Английн Эрик Дайер.
Тоттенхэм болон Английн шигшээгийн хагас хамгаалагч Эрик. Чөлөөт цагаараа бусад эрчүүд шигээ шар айраг ууж, хөөрхөн охидтой болзоонд явахын оронд урлагийн галерейд очиж цагийг өнгөрүүлэхийг илүүд үздэг түүнийг мөн л бусад загварлаг тамирчдаа бодвол илүү даруухан атлаа донжтой хувцасладаг нэгэн болохыг энэ зурагнаас харж болно. Түүний энэ зургийг харсан нэгэн дизайнер “Ийм өргөн, тэгшхэн мөрөнд яг л энэ хүрэмнээс илүү сайхан зохицох хувцас үгүй. Жинхэнэ эр хүн шиг харагдаж байна” хэмээн хэлсэн гэнэ лээ. Эрик чөлөөт цагаараа урлаг судлахаас гадна ном унших дуртай аж. Бусдаасаа арай л өөр эр хүн гэж Английн шигшээгийн Эрик Дайерийг л хэлнэ. Үсний засалт нь хүртэл их энгийн байгаа биз.
Долоо. Францын шигшээгийн Антойн Гризман.
Гризманыг Gucci брэндийн үнэнч хэрэглэгч гэдгийг гэрэл зурагчид болон сэтгүүлчид олон жилийн өмнөөс анзаарчээ. Угийн язгууртанлаг стильтэй тэрээр Gucci-ээс гадна Saint Laurent, Louis Vuitton-ы тансаг хослолуудаар гангарах дуртай. Нэг эмэгтэй сэтгүүлч Гризманы талаар “Тэр үнэтэй хослол өмссөн үедээ яг л 1930-аад оны буу барьж, үнэтэй костюм өмссөн царайлаг дээрэмчин залуус шиг харагддаг” хэмээн хэлсэн удаатай. Түүний найз бүсгүйн зурган дээр өмссөн байгаа энэ хар даашинзыг брэнд мэддэг хүмүүс дор хаяж гурваас дөрвөн мянган ам.долларын үнэтэй эд хэмээн тодотгожээ.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
8 comments
Холион бантан болгосон юм бичиж, зураг тавих юмаа………
zurag tailbar 2 iig estoi solij bichij ugch de hu
хүнээ танихгүй байж ийм юм бичхээ болилдоо
энэ нөгөө дэлхийн аваргад ливерпүлийг дэмжинэ гээд байдаг эргүү авгайгийн бичсэн нийтлэл юм уу хаашаа юм?
Tanihgui bj bitgii tenegt yu ch medehgui orkuud
Тэнэг малаа бичсэн юмаа эргээд хар.
уучлаараа та бүхнээс андуураад сольж орхичээ.миний болон сайтын сэтгүүлчийн буруу.
За яахав дэ хөлбөмбөг сонирхдоггүй л хүн байгаа биз. Манайхан мэдэж байгаагаараа ойлгоод л уншчаач дээ.