Монголын иргэний нийгмийн байгууллагууд хамтран 2017 оны 7-р сарын 1-нээс эхлэн хэрэгжих Эрүүгийн хуулийн хүний эрхэд суурилсан онцлох 10 зүйлийг танилцуулж байна.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг гэмт этгээдийг хорихыг урьтал болгодог, хохирогч хохироод үлддэг, иргэдийг гэмт халдлагаас үр нөлөөтэй хамгаалж чадахгүй байгаагаас гадна олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр шинэчлэн найруулж 2015 оны 12-р сарын 3-ны өдөр баталсан билээ.
Шинэ Эрүүгийн хуулийн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн онцлох өөрчлөлт, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэх мэт гэмт хэрэгт ногдуулах ялын бодлого, өмнөх хуулиас ялгаатай тал зэргийн талаар энэ чиглэлээр мэргэшин ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
[fbvideo link=”https://www.facebook.com/women4changemongolia/videos/1207538889282322/” width=”690″ height=”300″ onlyvideo=”1″]