Баянгол дүүргийн зургадугаар хороонд нэр тодорхойгүй саун, массажны газар 25-27 насны эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан 31 настай эмэгтэйг илрүүлэн саатууллаа. Ийм төрлийн гэмт хэргийг хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг гэж үздэг байна.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлд зааснаар Бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, тээвэрлэсэн, орогнуулсан, дамжуулсан, хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.